About Me
- Korea Medical Tourism Center (Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв)
- Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.
Friday, October 11, 2013
ЭМЯ-ны санхүүгийн дэмжлэгийн талаар
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас гадаадад эмчлүүлэх зардалд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй хүмүүсийн материалын жагсаалтыг танд сонордуулж байна.
Бичиг баримтыг хэзээнээс хэзээ хүртэл хүлээж авах болон бусад мэдээлэлийг та ЭМЯ-наас лавлахыг танд зөвлөж байна. Бидэнд яг одоогоор ямар нэг тодорхой мэдээлэл байхгүй байгаа ба уг мэдээлэлийг зарим хүмүүст бага зэрэг ч болтугай нэмэр болог гэсэн үүднээс хүргэж байна.
Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авахыг хүсвэл та дараах материалыг бүрдүүлж, ЭМЯ-д хүргүүлнэ үү.
Үүнд:
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/
3. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар / нотариатараар баталгаажуулсан байх/
4. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт / эх хувь/
5. Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/
6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн 5 жилд даатгал төлсөн байх /нотариатараар баталгаажуулсан байх/
7. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/
8. Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
9. Гадаад оронд хүлээн авч эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт / монгол хэл дээр орчуулж, нотариатараар баталгаажуулсан эх хувь байх/
10. Зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг болно.
Жич: дэмжлэг үзүүлж байгаа өвчнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг тун удахгүй нэмж оруулна.
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment