About Me
- Korea Medical Tourism Center (Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв)
- Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.
Friday, October 18, 2013
ӨВДӨГНИЙ АРТРОСКОПИИ ДУРАН ХАГАЛГАА
Үе мөчний дуран хагалгаа
Үе мөчний дуран хагалгаа нь ямар мэс засал юм бол?
Үе мөчний дуран хагалгаа нь өвчтэй хэсэгт зүсэлт хийхгүй, үе мөчний өвчин байж болзошгүй гэж дүгнэгдэж байгаа хэсэгт ойролцоогоор 1см ба түүнээс бага хэмжээний нүх гаргасны дараагаар тусгай зориулалттай жижиг хэмжээний камер бүхий үе мөчний дуранг оруулж дэлгэцээр дамжуулан үе мөчний байдлыг оношлон эмчилгээ болон мэс засал хийх арга юм.
СТ болон MRI дүрс бичлэгтэй адил тусгай зориулалттай дүрс бичлэгийн оношлогоогоор ч таамаглашгүй өвдөлтийг нарийн тодорхой оношлон, оношлохтойгоо зэрэгцэн үе мөчний дотор өвчтэй эд болон гэмтсэн мөгөөрсийг эмчлэн, хөнгөн мэс засал хүртэл хийх боломжтой дэвшилтэт эмчилгээний арга юм..
Үе мөчний дурангийн хагалгааг хийх эмгэг
① Өвдөгний үе
Хагас саран хэлбэртэй мөгөөрсний гэмтэл, урд, ард шөрмөсний гэмтэл, олдмол үе мөчний үрэвсэл, Рюүматиз үе мөчний үрэвсэл гэх зэрэг
② Мөрний үе
Эргэлдэх булчингийн гэмтэл, 50настангуудад голдуу тохиолддог үе мөчний үрэвсэл, гадна бэртэлийн болон давтамжит хэлбэрийн үе мултрах шинж тэмдэг, харшлах хам шинж, гэмтсэн эд цэвэрлэх, олдмол үе мөчний үрэвсэл, Рюүматизм үрэвсэл
③ Гарын бугуй, хөлний шагай, хөлний өсгий үеийн эмгэг
Ямар хүн үе мөчний дурангийн хагалгааг хийлгэх хэрэгтэй вэ?
① Рентген зураг юмуу нарийвчилсан шинжилгээнд онц шинж тэмдэг байхгүй боловч өвдөлт тасралтгү үргэлжилж байгаа тохиолдолд
② Өвдөгний ус байнга дүүрч байгаа тохиолдол
③ Завилж суусан үед өвдөгний дотор талд өвдөх юмуу мултраад байгаа юм шиг мэдрэмж төрөх тохиолдол
④ Өвдөгний ард шөрмөс чангаах эсвэл сайн тэнийхгүй байгаа тохиолдол
⑤ Алхах үед ядарах юмуу өвдөгөнд өвдөлт үүсэх тохиолдол
⑥ Ажил хийж байхдаа өвдөгөөрөө байнга хөдөлдөг юмуу өвдөгөнд биеийн жингийн ачаалал их очдог ажил хийдэг тохиолдол
Үе мөчний дуран хагалгааны сайн тал
① Маш жижиг хэмжээний камер ашиглаж үе мөчний доторх оношлогоог тодорхой хийнэ.
② Арьсанд зүсэлт хийхгүй болохоор мэс заслын шинжтэй шарх бараг нүдэнд харагдахгүй
③ Үе мөчний мэс хагалгаатай харьцуулахад өвдөлт бага, нөхөн сэргэлт түргэн явагдана.
④ Өвчин сэдрэх хувь туйлын бага.
⑤ Эмнэлэгт хэвтэх хугацаа богино, ахуй амьдралдаа эргэн орох нь хурдан.
Үе мөчний дуран хагалгааны өмнө, дараа заавал харгалзан үзэх зүйлс
① Үе мөчний дуран хагалгаатай холбогдсон мэргэжлийн мэдлэг болон туршлага ихтэй мэргэжлийн эмчээр үе мөчний дурангийн мэс заслыг хийлгэх хэрэгтэй.
Түүнчлэн, аюулгүй түргэн эдгэрэхийн тулд мэс засал хийлгэсний дараагаар үр дүнтэй нөхөн сэргээх эмчилгээг хийх хэрэгтэй ба үүнийг ч мөн адил мэргэжлийн эмчээр дамжуулан зөв зохистой хийх хэрэгтэй.
② Үе мөчний дурангийн хагалгаа нь мөр, хөлийн өсгий, өвдөг, гарын бугуй, хөлийн шагай гэх мэт бүхий л үе мөчинд маш жижиг хэмжээний дуранг оруулж эмчилгээ хийдэг ба, сайн үр дүн гаргын тулд хагалгааг хийхийн өмнө заавал тодорхой оношлосон байх ёстой.
③ Мэс заслын дараагаар нэг хэсэгтээ хөлөө ачиж суухаас зайлхийх шаардлагатай. Түргэн эдгэрэхийн тулд физик эмчилгээ гэх зэрэгтэй адил тасралтгүй нөхөн сэргээх эмчилгээг заавал хийх шаардлагатай. Энэ үед хийх дасгалын төрөл болон хэм хэмжээг өвчтөний биеийн байдалд тохируулан мэргэжлийн эмчийн зөвөлгөөг дагах нь хамгийн зөв.
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment