About Me
- Korea Medical Tourism Center (Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв)
- Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.
Wednesday, October 16, 2013
Биопси буюу эдийн шинжилгээ
Биопси гэдэг нь биеийн эрхтэнээс тодорхой хэмжээний эдийг авч өвчнийг шинжлэдэг шинжилгээ юм. биопси нь хэд хэдэн өөр аргаар хийгддэг байна. Зарим биопси нь бага хэмжээнийэдийг зүүгийн тусламжтайгаар авдаг бол зарим нь хагалгааны аргаар тухайн өвчтэй гэж бодож байгаа биетийг бүхэлд нь авч шинжилдэг.
Ихэнх зүүгээр шинжилдэг биопси нь өвчтөнд тусд нь бэлтгэх зүйл байхгүй хэдий ч шижилгээ өгөхөөс өмнө нарийвчилсан зааварын дагуу урьдчилан бэлдэх шаардлагатай. Дундажаар шинжилгээнээс өмнө 8-н цагийн өмнөөс уух болон идэхээ зааварын дагуу зохицуулсан байх шаардлагатай. Хэрвээ өвчтөн чихрийн шижингийн эм болон бусад эм ууж байгаа бол хариуцсан эмчтэгээ эхлэж зөвлөхийг санал болгож байна.
Аюулгүй байдлын үүднээс биопси шинжилгээг өгөхөөс өмнө шинжилгээ хийх эмчдээ ууж байгаа эм болон хийлгэж байгаа тарианы талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг заавал өгөх шаардлагатай. Мөн сүүлийн үед ямар нэг өвчтэй байсан болон байгаа талаарх заавал мэдээлэлнэ.
Биопси хийхдээ танд мэдээ алдуулагч хийх ба та хэсэг хугацаанд эд авсан хэсэгт тодорхой хэмжээний зовиур мэдрэгдэх магдлалтай. Хэрвээ өвдөлт зовиур их бол эмчээс таньд өвчин намдаагч эм өгнө.
Шинжилгээний дараа биеэ тордох нь чухал ба ерөнхийдөө шинжилгээ хийсэний дараагийн өдөр болт авах ба шүршүүрт орох гэх мэт энгийн амьдралын хэмдээ буцаж орох боломжтой юм. Зарим тохиолдолд шинжилгээгээр авсан эдийн хэмжээ нь хангалттай бус тохиолдолд биопси шинжилгээг дахиж хийлгэх тохиолдол бий.
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment