About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Tuesday, October 15, 2013

*Хавдрын төрөл ба эрсдэлт хүчин зүйлс*


*Хавдрын төрөл ба эрсдэлт хүчин зүйлс*

1. Элэгний хавдар 
* Вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл
* Элэгний хатуурал, цирроз 
* Удаан хугацаагаар афлатоксинд хордсон (хөгц мөөгөнцрөөр бохирлогдсон газрын самар, улаан буудай, шар буурцаг, будаа гэх мэт)

2. Ходоодны хавдар 
* Хелико бактер (H. Pylory)
* Ходоодны архаг шархлаа
* Зохисгүй хооллолт: жимс, ногоо бага хэрэглэх, хооллох дэглэм үл баримтлах, нөөшлөсөн, давсалсан, утсан, шарсан бүтээгдэхүүн
* Хорт зуршил: Тамхи, архи

3. Улаан хоолойн хавдар 
* Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
* Хүйс: эрэгтэйчүүдэд 3 дахин илүү тохиолдоно
* Зохисгүй хооллолт: жимс, ногоо бага хэрэглэх, хэт халуун хоол, цай
* Архи хэтрүүлэн хэрэглэх

4. Уушигны хавдар 
* Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи), дам тамхидалт
* Цацраг туяа

5. Умайн хүзүүний хавдар 
* Хүний папиллом вирус
* Бэлгийн замын халдварт өвчин: Хламидийн халдвар, ДОХ,
* Бэлгийн олон хавьтагчтай байх
* Хэт эрт бэлгийн харьцаанд орох
* Жимс, хүнсний ногоо бага хэрэглэх
* Удамшил

6. Хөхний хавдар 
* Сарын тэмдэг эрт ирэх, цэвэршилт оройтох
* Нас: дааврын түвшин өөрчлөгдөх (анхны сарын тэмдэг), жирэмслэлтийн тоо, цэвэршилтийн нас 
* Өөх тос ихтэй хоол хэрэглэх
* Таргалалт
* Хөдөлгөөний хомсдол
* Зарим судалгаагаар хөхний хавдар үүсэх эрсдэл нь архины хэрэглээтэй холбоотой байгаа нь тогтоогджээ.
* Удамшил

7. Умайн хавдар 
* Эстроген даавар орлуулах эмчилгээ
* Сарын тэмдэг эрт ирэх, цэвэршилт хожуу явагдах
* Олон удаа үр хөндүүлэх

8. Бүдүүн гэдэсний хавдар 
* Удамшил
* Полип, ур
* Өөх тос ихтэй, эслэг багатай хоол хүнс
* Архаг колит, шархалсан колит
* Таргалалт
* Нас: 50-аас дээш

9. Түрүү булчирхайн хавдар 
* Бүх эрчүүд эрсдэлтэй: нас, арьсны өнгө,
* Өөх тос ихтэй хоол хэрэглэх
* Удамшил
* Селен /химийн элемент/-ий дутал

10. Амны хөндийн хавдар 
* Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
* Архи хэтрүүлэн хэрэглэх
* Амны хөндийн архаг үрэвсэл
* А аминдэмийн дутал
* Шинэ жимс, хүнсний ногоог бага хэрэглэх

11. Төвөнхийн хавдар 
* Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
* Зохисгүй хооллолт
* Дархлааны тогтолцоо сулрах
* Архи хэтрүүлэн хэрэглэх
* Ажил, мэргэжлийн нөлөө: тоос, будаг, шохой
* Хүйс: эрчүүдэд 4-5 дахин их тохиолдоно.
* Нас: 60-аас дээш

12. Давсагны хавдар 
* Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
* Ажил, мэргэжил: будаг, уусгагч бодис
* Давсагны архаг үрэвсэл

13. Бөөрний хавдар 
* Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи) эрсдлийг 40% нэмэгдүүлдэг.
* Таргалалт
* Хоол: Ялз болгосон мах
* Ажил, мэргэжил: азбест, органик уусгагчидтай ажиллах
* Нас: 50-70 нас

14. Арьсны хавдар 
* Наранд хамгаалалтгүй удаан шарах
* Арьсны өнгө зүс
* Ажил, мэргэжлийн онцлог
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533

No comments:

Post a Comment