About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Tuesday, October 15, 2013

Уушигны өмөн

Уушигны өмөн нь уушиг болон гуурсан хоолойг бүрхсэн эсvvдээс үүссэн уушигны хорт хавдрын бүлэг юм. Уушигны хорт хавдар нь хурдан томорч, эрт үсэрхийлдгээрээ онцлог. Эрчүүд уушигны ємєнгєєр эмэгтэйчүүдээс 7-10 дахин их өвчилдөг ба төдийгүй нас ахины хэрээр өвдөх магадлал нь нэмэгдэнэ. 60-69 настай эр хүнд өвчлөлийн тvвшин 30-39 настнаас 60 дахин єндєр байх жишээтэй. 

Хэвийн эс өмөнгийн эс болон хувирах үйл явц хараахан бүрэн судлагдаагүй байна. Гэвч шинжлэх ухааны олон янзын туршилтын ачаар эсийг хорт чанартай болгон хувиргах чадвартай бvхэл бvтэн бүлэг химийн бодис байдаг нь ойлгомжтой болсон юм. Ийм бодисуудыг канцерогенүүд гэж нэрлэдэг. Уушгины өмөн vvсэх гол шалтгаан нь канцерогенаар амьсгалах юм. Євчний бvх тохиолдлын 90% орчим нь тамхи таталттай буюу чухамдаа тамхины утаанд агуулагдах канцерогены үйлчлэлтэй холбоотой байдаг. Түүнээс гадна агаарын бохирдол уушигны ємєнд шууд нєлєєлдєг. Жишээ нь: уулын баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бvс нутгийн хvмvvсийн өвчлөл бөглүү тосгоныхноос 3-4 дахин их байна. Уушгины өмөнд мєн єєр бусад нөлөөлдөг эрсдэлийн бусад хүчин зүйлс байдаг: 
* Шөрмөсөн чулуу /асбест/, хулганы хор, никель, кадми, хром, хромметилжүүлсэн эфир, радонтой харьцаж ажилладаг хүмүүс;
* Цацраг идэвхэт бодис;
* Уушгины хатгаа, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, сүрьеэ зэрэг архаг өвчнүүд.

Өмөнгийн эсүүд хурдан хуваагдаж хавдар томорч эхэлнэ. Эмчилгээ хийхгүй бол зүрх, том судас, улаан хоолой, нуруу нугалам зэрэг хєрш эрхтнvvдэд урган тэдгээрийг гэмтээнэ. Цус болон тунгалагын урсгалаар хавдрын эсvvд бvх биеэр тархан шинэ хавдрын зангилаанууд үүсгэнэ.

Ялангуяа архаг тамхичид сэрэмжтэй байх хэрэгтэй. Байнгын ханиалгах, цустай цэр гарах, цээжээр өвдөх болон хатгалгаа, гуурсан хоолойн архаг үрэвсэл зэргийг дахин дахин тусах нь зvгээр нэг таагvй шинж тэмдэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм үед таны уушгинд хорт хавдар vvсч байхыг vгvйсгэхгvй.

Харамсалтай нь ихэнх хүмүүс уушиг -ны ємєнгийн оройтсон үед эмчид ханддаг. Иймээс тогтмол урьдчилсан сэргийлэх үзлэгт орж, 3-аас дээш хоногоор vргэлжилж буй уушигны євчний vед цээжний зураг (флюрографи) авахуулж, уушгины эмчид үзүүлж байх нь маш чухал юм. Уушгины өмөнг илрvvлэх хамгийн найдвартай арга бол цээжний хєндийн эрхтнvvдийн рентген зураг юм. Оношыг баталгаажуулахын тулд бронхографын дурангын арга хэрэглэдэг ба энэ нь хавдрын хэмжээ болон бүтцийг тодорхойлох, тvvнчлэн эд эсийн шинжилгээнд материал авах боломжийг олгодог.

Уушгины хорт хавдартай євчтєний эмчилгээг хавдрын эмч хийдэг. Эмч ємөнгийн үе шат, хорт эсvvдийн тєрєл, хавдрын онцлог, үсэрхийлэл буй эсэхээс хамаарч эмчилгээний аргыг сонгодог. Гол тєлєв өвчтөнд мэс засал, эмийн болон туяа гэсэн эмчилгээний гурван аргыг хавсарч хийдэг. Мэс заслын эмчилгээ нь хавдрыг уушгины хэсэгтэй хамт авч шаардлагатай vед гэмтсэн тунгалагын зангилааг мөн хамт авна. Эмчилгээний амжилт нь өвчтний нас болон эмчилгээг зөв сонгосон эсэхээс хамаарна. Хэрэв эмчилгээг євчний эрт шатанд эхлэсэн бол өвчтєнvvдийн 45-60% нь бүрэн эдгэрэх боломжтой байдаг бєгєєд харин 90%- д нь дахиад 5 жил амьдрах хугацаа єгдєг. Хэрэв өвчнийг хэтэрхий орой, үсэрхийлэл үүсэн үед нь илрvvлсэн бол ямар ч баталгаа байхгvй.
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533

No comments:

Post a Comment