About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Wednesday, August 21, 2013

СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН БУНДАН ЭМНЭЛЭГ


go to -> Korea medical tourism center

Солонгосын нэр хүндтэй сургуулийн нэг болох Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг нь эмчилгээнийхээ цар хүрээ болон ур чадвар, эмчилгээний үр дүнгээрээ тэргүүлдэг. 

Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэгтэй холбоотой лавлагаа авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу?

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

ЗӨВ ХООЛ ЭРҮҮЛ БИЕ


go to -> Korea medical tourism center

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллох нь чухал юм. Энэ нь олон төрлийн хүнсний бүтээгдхүүнийг зөв харьцаа, хэмжээтэйгээр хэрэглэнэ гэсэн үг юм.

Хүнсний бүтээгдхүүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, сүү, өөх тосны гэж 6 ангилдаг бөгөөд эдгээр нь танд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө.

1. Үр тарианы төрөлд гурилан бүтээгдхүүн, будаа, гоймон, төмс, орох бөгөөд нүүрс ус, ислэгийн эх үүсвэр болно.
2. Махны төрөлд бүх төрлийн малын мах, тахиа, загас, өндөг, шош, буурцаг, дүпү, хиам орох бөгөөд эдгээр нь уургаар баялаг юм.
3. Хүнсний ногооны төрөлд бүх төрлийн хүнсний ногоо багтах бөгөөд эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болдог.
4. Сүүн бүтээгдхүүн нь уураг, кальци болон бусад эрдэс аминдэмийн үүсвэр болдог.
5. Жимсний төрөлд бүх төрлийн жимс, жимсгэнэ, жимсний шүүс орох бөгөөд нүүрс ус, аминдэм, эрдсийг эх үүсвэр болдог.
6. Өөх тосны төрөлд ургамлын тос, майонез, гахайн өөхтэй мах, самар, цөцгийн тос орох бөгөөд тосны агууламж өндөртэй нь юм.

Хоол хүнсний хэрэглээ:

• Хоол хүнсийг хэт халуунаар хэрэглэхгүй байх
• Өдөрт 3 удаа, тогтмол цагт идэж занших
• Хооллохдоо 1 дор хэт их идэхгүй, олон цагаар өлөн явахгүй байх
• Хоолыг яаралгүйгээр тайван, сайн зажиллаж идэх
• Давсыг аль болох бага хэрэглэх, хужир, нимбэгний шүүсийг хэрэглэж байх
• Хоолыг тасалгааны хэмд 2-с дээш цаг байлгахгүй байх, хөргөгчинд хадгалах
• Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идсэн байх
• Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Түүхий хүнс болон болсон хүнсийг тусад нь хадгалах, хэрчдэг мод хутгыг нь мөн тусад нь байлгах

Хүнсний хэрэглээний зохицол:

Хүнсний ногоо нь гурил, гурилан бүтээгдхүүн, махны төрөлтэй нийцэх ба хамгийн сайн зохицолтой. Жишээ нь: жигнэсэн үхрийн мах, гурвалжин будаа, байцааны салат гэх мэт. Харин сүүн бүтээгдхүүн нь гурил болон махан бүтээгдхүүний төрөлтэй зохицдог бол хүнсний ногоо, жимсийг хамт хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Хоол тэжээл хурдан, зөв шингэхэд дээрхи зохицолыг мэдэж байх нь чухал.

Нүүрс ус, цардуул ихтэй хоолны боловсруулалтад амны хөндийд ялгардаг алкалайн гэдэг фермент хэрэгтэй байдаг. Харин уураг ихтэй хоолны боловсруулалтанд хүчил хэрэгтэй байдаг. Энэ нь ходоодноос ялгардаг. Алкалайн болон хүчил нь хоорондоо нэгдэхээрээ бие биенийхээ үйлчилгээг саармагжуулж, хоол боловсролт удааширч сайн шингэдэггүй байна.

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

СОЛОНГОСЫН ХАВДАРЫН ТӨВ ЭМНЭЛЭГ - ХОДООДНЫ ХАВДАРЫН ТАСАГ


go to -> Korea medical tourism center

Ходоодны хавдар гэж юу вэ? 

Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс үүсэж болох ба бусад эрхтэнд үсэрхийлэн тархана. Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ходоодны хавдарын эхэн үедээ эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Ходоодны дурангийн шинжилгээгээр өөрчлөлт бүхий хэсгээс эдийн шинжилгээ авч хавдрыг оношлоно. Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэнд тархсан эсэх, өвчтөний биеийн ерөнхий байдал ба хавдрын үе шатаас хамааран эмчилгээний төрлийг сонгоно.

Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж хэрхэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэл хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдарлын хэв маягийг хэрхэн төлөвшүүлэх өөрийгөө хэрхэн хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.

Эрт үеийн ходоодны хавдар тухайн хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд илэрч болно.

-Ямар нэг шалтгаангүй турж эцэх
-Хоолны дуршил муудах
-Бага хэмжээний хоол идэсний дараа хэт цадах, гэдэс цанхайх
-Суулгах эсвэл өтгөн хатах
-Дотор муухайрч, бөөлжих
-Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
-Ядарч, сульдах
-Өтгөн цустай гарах, цустай бөөлжих

Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинжүүд боловч ямар ч байсан таныг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийн анхааруулга дохио юм.

Солонгосын Хавдарын Төв Эмнэлэг нь бүх төрлийн хавдарын оношыг тогтоон өндөр чадвартай нарийн мэргэжилийн эмч нар сүүлийн үеийн технологийг ашиглан үр дүн сайтай эмчилж байна.

Хэрвээ танд ходоодны хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

СОЛОНГОСЫН ХАВДАРЫН ТӨВ ЭМНЭЛЭГ - УУШИГНЫ ХАВДАРЫН ТӨВ

Tuesday, August 20, 2013

ШҮДНИЙ ТАСАГТ ӨРГӨНӨӨР ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГ ХЭЛЛЭГ



        ENGLISH   ~   KOREAN   ~   MONGOLIAN
  • Dept. of Operative Dentistry   ~   보존과   ~   шүд эрүү нүүрний мэс засал
  • Dept. of Prosthodontics   ~   보철과   ~  бүрмэл болон зоомол шүд
  • Dept. of Perodontics   ~   치주과   ~   шүдний тойрон эдийн өвчин судлал
  • Dept. of Oral Surgery   ~   구강외과   ~   эрүү нүүрний мэс засал
  • Dept. of Pedodontics   ~   소아치과   ~   хүүхдийн шүд судлал
  • Dept. of Orthodontics   ~   교정과   ~   шүд эрүү нүүрний согог гажиг засал
  • Oral Diagnosis and Medicine   ~   구강내과   ~   амны хөндийн салстын өвчин судлал
  • Dept. of Radiology   ~   치과방사선과   ~   шүд эрүү нүүрний цацраг туяа оношилгоо
  • Laboratory   ~   기공실   ~   хиймэл шүдний лаборатори
  • Scalling   ~   스켈링   ~   шүний чулуу түүх
  • Fluoride Application   ~   불소도포   ~  шүдийг фторжуулах
  • Dental floss   ~   치실   ~    шүдний засвар цэвэрлэгч утас
  • Dental Hygiene care   ~   구강세정   ~  ам зайлагч ариутгагч
  • Extraction of wisdom tooth   ~   사랑니 발치   ~   агт араа шүд авах
  • Dental caries   ~   치아우식증   ~   шүд цооролт
  • Alveolar bone   ~   치조골   шүдний түүшийн сэртэн
  • Impacted tooth  ~   매복치아   ~   далуй ёзоортой буруу ургасан шүд
  • Impression taking   ~   인상채득   ~ шүднээс хэв авах
  • Inconvenience   ~   이물감   ~   аманд гадны биет байгаа мэт мэдрэгсэх.
  • Enamel   ~   법랑질   ~   шүдний даалан
  • Dentin   ~   상아   ~  дентин
  • Placement   ~   식립   ~   суулгац
  • Painfully   ~   시리다   ~   янгинах
------------------------------------------------------
  **E-mail : sjubiq@sj-u.co.kr
  **Skype : krmedical911
  **Yahoo messenger : krmedical911@yahoo.com

СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН БУНДАН ЭМНЭЛЭГ



go to -> Korea medical tourism center

Сөүл Үндэсний Их Сургуулийн Бундан Эмнэлэг

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь 1885 онд баригдсан анхны улсын эмнэлэг бөгөөд Солонгост анагаахын шинжлэх ухааны хөгжилийн шинэ хэтийн төлөвийг эхлүүлсэн. Хавдар-мэдрэлийн мэс заслын шинэ төвтэй Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Бундан Эмнэлэг нь 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй эмнэлэг юм. 

СҮИСургуулийн Эмнэлэг нь Америкийн HIMSS-анализын 7 шатанд хүрсэн гэж хүлээн зөвшөөрөгдөж анх удаа шагнал авсан Солонгосын шилдэг эмнэлэгүүдийн нэг. СҮИСургуулийн Бундан эмнэлэг нь 2003 онд нээгдсэн цагаас хойш эмнэлэгийн электрон бүртгэлийн системийг амжилттай ашиглан өвчтөнд эмнэлэгийн тусламжийг хэдийд ч хаана ч үзүүлж чадна. 

СҮИСургуулийн Бундан Эмнэлэг нь Солонгосын эрүүл ирээдүй болон эрүүл мэндийн төлөө зүтгэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь гадаадын иргэдэд эмнэлэгийн болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх талдаа туршлагатай эмнэлэгийн байгууллага юм. 

Хэрвээ та СҮИСургуулийн Бундан эмнэлэгийн талаар дэлгээрэнгүй лавлагаа авахыг хүсвэл бидэнтэй хандана уу.
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

Friday, August 2, 2013

УУШИГНЫ ХАВДАР



Уушгины хавдар нь дэлхий дахинаа түгээмэл. 10 тохиолдлын 8 орчим нь 60-с дээш насны, голдуу тамхи татдаг хүмүүст тохиолддог. 
Уушигны хорт хавдарыг цээжний радиограф болон компьютер томографын тусламжтайгаа оношлох боломжтой ба хавдар байх магдлалтай гэж тогтоогдсон үед эдийн шинжилгээ хийж баталгаажуулна. 
Хэрэв уушгины хавдар эрт үе шатанд оношлогдвол эмчлэгдэх зарим нэгэн боломж бий. Ер нь, хавдар даамжрах (хавдар илүү томрох, тархах) тусам эмчилгээ төгс болох боломж буурдаг. Гэхдээ, эмчилгээ хийснээр хавдрын өсөлтийг удаашруулдаг.

Уушигны хавдарыг хагалгааны арга, хавдарын эсрэг эмийн арга болон цацраг туяан аргаар эмчилдэг.  
Солонгосын Хавдарын Төв Эмнэлэг нь бүх төрлийн хавдарын оношыг тогтоон өндөр чадвартай нарийн мэргэжилийн эмч нар сүүлийн үеийн технологийг ашиглан үр дүн сайтай эмчилж байна.

Уг эмнэлэгт уушигны 1-р үеийн хавдарын эмчилгээний үр дүн нь 90%, 2-р үеийн хавдарын эмчилгээний үр дүн нь 55%, 3-р үеийн хавдарын эмчилгний үр дүн нь 30%-тай  байна. 

Хэрвээ танд уушигны хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

ХОДООДНЫ ХАВДАР

Ходоодны хавдар гэж юу вэ? 
  • Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс үүсэж болох ба бусад эрхтэнд үсэрхийлэн тархана.
  • Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
  • Ходоодны хавдарын эхэн үедээ эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.
  • Ходоодны дурангийн шинжилгээгээр өөрчлөлт бүхий хэсгээс эдийн шинжилгээ авч хавдрыг оношлоно.
  • Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэнд тархсан эсэх, өвчтөний биеийн ерөнхий байдал ба хавдрын үе шатаас хамааран эмчилгээний төрлийг сонгоно.


Ходоодны хавдрын эрсдэлт хүчин зүйлд юу хамаардаг вэ?

Дээр дурдсан хүчин зүйлүүд нь ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба эдгээр хүчин зүйлд өртсөн хүн бүр хавдраар өвчилнө гэсэн үг биш юм.

  • Хеликобактер пилори (Helicobacter pylori) ийн халдварын улмаас ходоодны шарх шархлаа үүсч улмаар хорт хавдарт шилжиж болно
  • Бусад суурь өвчнүүд: Ходоодны архаг үрэвсэл, ходоодны ургацаг
  • Удамшил: Цусан төрлийн хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол эрсдэлт бүлэгт орно
  • Нас: нас ахих тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.
  • Хүйс: Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчлөмтгий байдаг
  • Хоололт: Давс ихтэй хоол, утсан ба даршилсан хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлнэ
  • Архи ба тамхины хэрэглээ
  • Гарал үүсэл/ газар зүйн бүс: Ази номхон далай бүсийн орнууд, хар арьстнуудын дунд ходоодны хавдрын өвчлөл өндөр байдаг. Манай орны хувьд баруун бүсийн аймгуудад уг өвчин зүүн бүсийн аймгуудыг бодвол харьцангуй өндөр байдаг.

 Одоогоор ходоодны хорт хавдар үүсгэх шалтгааны талаар нарийн тодорхой зүйлийг олж мэдэж чадаагүй байгаа ба зарим тохиолдолд дээрх эрсдэлт хүчин зүйлд өртөөгүй хүн ходоодны хавдраар өвчлөх нь байдаг.
 

Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж хэрхэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэл хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдарлын хэв маягийг хэрхэн төлөвшүүлэх өөрийгөө хэрхэн хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.


Ходоодны хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

Ходоодны хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа болохоор эрсдэл хүчин зүйлийн нөлөөнд өртөхгүй байх, эрсдэлийг бууруулах замаар ходоодны хавдраас сэргийлж болно.

  • Хоололт: хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах
  • Хорт зуршил: архи тамхийг огт хэрэглэхгүй байх, хэрэв та тамхи татдаг бол нэн даруй тамхинаас гарах
  • Эрүүл мэнд: хэрэв та хеликобактерийн халдвар авсан эсвэл удаан хугацаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй бол тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй.

Ходоодны хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Эрт үеийн ходоодны хавдар тухайн хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд илэрч болно.

  • Ямар нэг шалтгаангүй турж эцэх
  • Хоолны дуршил муудах
  • Бага хэмжээний хоол идэсний дараа хэт цадах, гэдэс цанхайх
  • Суулгах эсвэл өтгөн хатах
  • Дотор муухайрч, бөөлжих
  • Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
  • Ядарч, сульдах
  • Өтгөн цустай гарах, цустай бөөлжих

Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинжүүд боловч ямар ч байсан таныг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийн анхааруулга дохио юм.


Ходоодны хавдрыг ямар шинжилгээгээр оношилдог вэ?

Хэрэв эмч ходоодны хавдар байж болзошгүй гэж сэжиглэж байвал онош тодруулахын тулд танаас өөрийн эрүүл мэндийн байдал, хамаатан садангаас тань хорт хавдраар өвчилж байсан тухай асууж тодруулахаас гадна цусны болон бусад лабораторийн шинжилгээнүүдийг хийнэ.

  • Биеийн үзлэг: Эмч өвчтөний хэвлийд шингэн хаван болон бусад өөрчлөлт байгаа эсэхийг тэмтэрч үзнэ. Мөн биеийн аль нэг хэсэгт томорсон булчирхай байгаа эсэхийг шалгана.
  • Ходоод, улаан хоолойг шинжлэх: Барийн сульфат буюу өтгөн цагаан өнгийн уусмал уулгаж рентгенд харж шинжилнэ. Барийн сульфатийн уусмал нь таны ходоодыг рентгенд тодосгож харагдуулна.

 

Дурангийн шинжилгээ: 

Эмч нарийн уян дурангийн тусламжтай ходоодны доторхи хэсгийг харах шинжилгээны арга юм. Энэ шинжилгээг хийхийн өмнө таны хоолой руу мэдээ алдуулагч бодис цацдаг тул танд ямар нэг зовиур өгөхгүй. Уян дуранг таны амаар оруулан улаан хоолой, ходоодыг харж эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ.

  • Эдийн шинжилгээ: Ходоодны дурангийн тусламжтай ходоодны сэжигтэй хэсгээс эдийн дээж авна. Үүнийг нь эс судлаач эмч нар бичил харуураар харж эсийн өөрчлөлтийг буюу хавдрын эс байгаа эсэхийг нь илрүүлнэ. Эдийн шижилгээгээр хавдрын тархалт, үе шат ба эсийн хэлбэрийг тодорхойлж тухайн өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргахад туслана.
  • Цусны ерөнхий шинжилгээ: Цус багадалт байгаа эсэх, таны элэгний үйл ажиллагаа ямар байгааг тодруулахын тулд хийдэг.
  • Цээжний зураг: рентген аппаратаар уушгины зургийг авч шинжлэх арга. Үсэрхийлсэн хавдар байгаа эсэхийг шалгана.
  • Компьютер томографи: Хавдрын байрлал, тархалт, өөр эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг тогтооно.

Ямар эмчилгээ хийдэг вэ?

Ходоодны хавдрын хэмжээ, үе шат, тархалт зэргээс хамааран эмчилгээний аргыг сонгоно. Өөрийн өвчний оношийг сонсоод аливаа хүн сэтгэл санааны хүнд дарамтанд орж эмчилгээний талаар санаа тавих чадваргүй болж болно. Иймд өвчтөн эмчийн ярьсныг сайн ойлгохын тулд эмчтэй ярилцахдаа тэмдэглэл хөтлөх, эсвэл ойр дотны болон гэр бүлийнхээ хүмүүсийг хамт байлгах нь зөв шийдвэр гаргахад тустай.


Эмчилгээний сонголт

  • Мэс засал: Хавдар бүхий ходоодны хэсгийг тайрах ба ходоодыг бүхэлд авах аргаар төгс эмчилж болно.
  • Хими: Хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй тусгай химийн тариаг судсаар хийх эмчилгээ юм. Энэ нь хүний биеийн эрүүл эсийг мөн адил гэмтээдэг тул эмчилгэний үед гаж нөлөө буюу дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, гүйлгэх зовиурууд гарна. Гэхдээ тухайн хүний онцлог биеийн байдал зэргээс хамаараад илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байна.
  • Бусад дархлаа дэмжих эмчилгээ.
  • Хавсарсан

Хооллолт

Хавдрын эмчилгээний үед хоол сайн идэх нь их чухал ба энэ нь танд эрч хүчтэй байхад тусална. Хамгийн гол нь илчлэг, уураг, витамин, эрдэс бодисын зөв харицаатай хоолыг сонгож хэрэглэнэ. Хоол хангалттай сайн идэхэд хүндрэлтэй байх ба ялангуяа эмчилгээ хийлгэх хугацаанд хоолны дуршил буурдаг. Магадгүй ядарсан, таагүй мэдрэмж төрж болно. Ходоодны хагалгааны дараа өвчтөн жингээ алдан турах нь элбэг байдаг. Түүнчлэн эмчилгээний гаж нөлөөнүүд гарахаас гадна ходоод тайрагдсаны дараа идсэн хоол маш богино хугацаанд нарийн гэдсэнд очсоноос болоод гэдэс базлах, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зовиурууд гарч болно. Иймд аль болох жижиглэж буталсан шингэн хоолыг сонгож хэрэглэх хэрэгтэй. Мөн хоолны эмчээс байнга зөвлөгөө авч өөрт тохирсон эмчилгээний хоолны жорыг хэрэглэснээр таагүй үеийг давж гарах болно.

Хэрвээ танд ходоодны хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800