- Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
- Ходоодны хавдарын эхэн үедээ эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.
- Ходоодны дурангийн шинжилгээгээр өөрчлөлт бүхий хэсгээс эдийн шинжилгээ авч хавдрыг оношлоно.
- Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэнд тархсан эсэх, өвчтөний биеийн ерөнхий байдал ба хавдрын үе шатаас хамааран эмчилгээний төрлийг сонгоно.
Ходоодны хавдрын эрсдэлт хүчин зүйлд юу хамаардаг вэ?
Дээр дурдсан хүчин зүйлүүд нь ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба эдгээр хүчин зүйлд өртсөн хүн бүр хавдраар өвчилнө гэсэн үг биш юм.
- Хеликобактер пилори (Helicobacter pylori) ийн халдварын улмаас ходоодны шарх шархлаа үүсч улмаар хорт хавдарт шилжиж болно
- Бусад суурь өвчнүүд: Ходоодны архаг үрэвсэл, ходоодны ургацаг
- Удамшил: Цусан төрлийн хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол эрсдэлт бүлэгт орно
- Нас: нас ахих тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.
- Хүйс: Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчлөмтгий байдаг
- Хоололт: Давс ихтэй хоол, утсан ба даршилсан хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлнэ
- Архи ба тамхины хэрэглээ
- Гарал үүсэл/ газар зүйн бүс: Ази номхон далай бүсийн орнууд, хар арьстнуудын дунд ходоодны хавдрын өвчлөл өндөр байдаг. Манай орны хувьд баруун бүсийн аймгуудад уг өвчин зүүн бүсийн аймгуудыг бодвол харьцангуй өндөр байдаг.
Одоогоор ходоодны хорт хавдар үүсгэх шалтгааны талаар нарийн тодорхой зүйлийг олж мэдэж чадаагүй байгаа ба зарим тохиолдолд дээрх эрсдэлт хүчин зүйлд өртөөгүй хүн ходоодны хавдраар өвчлөх нь байдаг.
Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж хэрхэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэл хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдарлын хэв маягийг хэрхэн төлөвшүүлэх өөрийгөө хэрхэн хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.
Ходоодны хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
Ходоодны хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа болохоор эрсдэл хүчин зүйлийн нөлөөнд өртөхгүй байх, эрсдэлийг бууруулах замаар ходоодны хавдраас сэргийлж болно.
- Хоололт: хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах
- Хорт зуршил: архи тамхийг огт хэрэглэхгүй байх, хэрэв та тамхи татдаг бол нэн даруй тамхинаас гарах
- Эрүүл мэнд: хэрэв та хеликобактерийн халдвар авсан эсвэл удаан хугацаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй бол тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй.
Ходоодны хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Эрт үеийн ходоодны хавдар тухайн хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд илэрч болно.
- Ямар нэг шалтгаангүй турж эцэх
- Хоолны дуршил муудах
- Бага хэмжээний хоол идэсний дараа хэт цадах, гэдэс цанхайх
- Суулгах эсвэл өтгөн хатах
- Дотор муухайрч, бөөлжих
- Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
- Ядарч, сульдах
- Өтгөн цустай гарах, цустай бөөлжих
Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинжүүд боловч ямар ч байсан таныг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийн анхааруулга дохио юм.
Ходоодны хавдрыг ямар шинжилгээгээр оношилдог вэ?
Хэрэв эмч ходоодны хавдар байж болзошгүй гэж сэжиглэж байвал онош тодруулахын тулд танаас өөрийн эрүүл мэндийн байдал, хамаатан садангаас тань хорт хавдраар өвчилж байсан тухай асууж тодруулахаас гадна цусны болон бусад лабораторийн шинжилгээнүүдийг хийнэ.
- Биеийн үзлэг: Эмч өвчтөний хэвлийд шингэн хаван болон бусад өөрчлөлт байгаа эсэхийг тэмтэрч үзнэ. Мөн биеийн аль нэг хэсэгт томорсон булчирхай байгаа эсэхийг шалгана.
- Ходоод, улаан хоолойг шинжлэх: Барийн сульфат буюу өтгөн цагаан өнгийн уусмал уулгаж рентгенд харж шинжилнэ. Барийн сульфатийн уусмал нь таны ходоодыг рентгенд тодосгож харагдуулна.
Дурангийн шинжилгээ:
Эмч нарийн уян дурангийн тусламжтай ходоодны доторхи хэсгийг харах шинжилгээны арга юм. Энэ шинжилгээг хийхийн өмнө таны хоолой руу мэдээ алдуулагч бодис цацдаг тул танд ямар нэг зовиур өгөхгүй. Уян дуранг таны амаар оруулан улаан хоолой, ходоодыг харж эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ.
- Эдийн шинжилгээ: Ходоодны дурангийн тусламжтай ходоодны сэжигтэй хэсгээс эдийн дээж авна. Үүнийг нь эс судлаач эмч нар бичил харуураар харж эсийн өөрчлөлтийг буюу хавдрын эс байгаа эсэхийг нь илрүүлнэ. Эдийн шижилгээгээр хавдрын тархалт, үе шат ба эсийн хэлбэрийг тодорхойлж тухайн өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргахад туслана.
- Цусны ерөнхий шинжилгээ: Цус багадалт байгаа эсэх, таны элэгний үйл ажиллагаа ямар байгааг тодруулахын тулд хийдэг.
- Цээжний зураг: рентген аппаратаар уушгины зургийг авч шинжлэх арга. Үсэрхийлсэн хавдар байгаа эсэхийг шалгана.
- Компьютер томографи: Хавдрын байрлал, тархалт, өөр эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг тогтооно.
Ямар эмчилгээ хийдэг вэ?
Ходоодны хавдрын хэмжээ, үе шат, тархалт зэргээс хамааран эмчилгээний аргыг сонгоно. Өөрийн өвчний оношийг сонсоод аливаа хүн сэтгэл санааны хүнд дарамтанд орж эмчилгээний талаар санаа тавих чадваргүй болж болно. Иймд өвчтөн эмчийн ярьсныг сайн ойлгохын тулд эмчтэй ярилцахдаа тэмдэглэл хөтлөх, эсвэл ойр дотны болон гэр бүлийнхээ хүмүүсийг хамт байлгах нь зөв шийдвэр гаргахад тустай.
Эмчилгээний сонголт
- Мэс засал: Хавдар бүхий ходоодны хэсгийг тайрах ба ходоодыг бүхэлд авах аргаар төгс эмчилж болно.
- Хими: Хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй тусгай химийн тариаг судсаар хийх эмчилгээ юм. Энэ нь хүний биеийн эрүүл эсийг мөн адил гэмтээдэг тул эмчилгэний үед гаж нөлөө буюу дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, гүйлгэх зовиурууд гарна. Гэхдээ тухайн хүний онцлог биеийн байдал зэргээс хамаараад илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байна.
- Бусад дархлаа дэмжих эмчилгээ.
- Хавсарсан
Хооллолт
Хавдрын эмчилгээний үед хоол сайн идэх нь их чухал ба энэ нь танд эрч хүчтэй байхад тусална. Хамгийн гол нь илчлэг, уураг, витамин, эрдэс бодисын зөв харицаатай хоолыг сонгож хэрэглэнэ. Хоол хангалттай сайн идэхэд хүндрэлтэй байх ба ялангуяа эмчилгээ хийлгэх хугацаанд хоолны дуршил буурдаг. Магадгүй ядарсан, таагүй мэдрэмж төрж болно. Ходоодны хагалгааны дараа өвчтөн жингээ алдан турах нь элбэг байдаг. Түүнчлэн эмчилгээний гаж нөлөөнүүд гарахаас гадна ходоод тайрагдсаны дараа идсэн хоол маш богино хугацаанд нарийн гэдсэнд очсоноос болоод гэдэс базлах, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зовиурууд гарч болно. Иймд аль болох жижиглэж буталсан шингэн хоолыг сонгож хэрэглэх хэрэгтэй. Мөн хоолны эмчээс байнга зөвлөгөө авч өөрт тохирсон эмчилгээний хоолны жорыг хэрэглэснээр таагүй үеийг давж гарах болно.
Хэрвээ танд ходоодны хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800
No comments:
Post a Comment