Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор
байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар
элэгтэй
холбогддог. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар "холецистит" гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно. Холецистит ихэнхдээ
40-с дээш насны эмэгтэй хүмүүст тохиолддогийг олон жилийн ажиглалтаар
тогтоосон байдаг.
Үрэвсэл гэнэт бий болохгvй бєгєєд
ямар нэгэн таагvй хүчин зүйл цєсний
хvvдийд нөлөөлсєн
байх ёстой. Ихэнх тохиолдолд цөс чулуужих өвчний суурин дээр үүсдэг. Цөсний чулуу нь хүүдийний ханыг гэмтээх, эсвэл цөс ялгаруулалтанд саад
учруулдаг. Vрэвсэлээр євдєгсєдийн
60-с дээш % нь цєсєнд нь халдвар орсон байдаг.
Цөсний хүүдийн
үрэвсэл
үүсэхэд
тvлхэц
болдог бусад хүчин зүйлүүдийг
дурдвал:
* Цөсний хүүдийн төрөлхийн гажиг
* Цөсний замын агших хөдөлгөөн алдагдах
* Цөсний хүүдийн гэмтэл
* Хэвлийн хөндийн хавдар
* Бодисын
солилцооны алдагдал /чихрийн шижин,
судасны хатуурал/
* Хоолны дэглэм
алдагдах ( хол зайтай хооллох, хуурай хоол идэх)
* Өтгөн хатах, хөдөлгөөн багатай амьдралын хэлбэр, жирэмслэлт
* Харшил
* Хөгшрөлттэй холбоотой цөсний хүүдийн цусан хангамж алдагдах зэрэг орно.
Цөсний хүүдийн хана гэмтэх, цөсний урсгал алдагдсанаас болж үрэвслийн vйл явц
эхэлнэ. Үрэвсэл дотор давхарганд явагдах боловч аажимдаа ханын бүх давхаргыг хамарна. Ингэж хурц холецистит vvсдэг. Тодорхой
хугацааны дараа хүүдийний хана зузаарч хөдөлгөөн нь сулардаг. Vvнээс болж цөсний урсгал саатаж шинээр чулуу үүсэхээр болдог. Хурц үрэвсэл архаг хэлбэрт
шилжинэ.
*Хурц үрэвслийн үед:*
1. Баруун
хавирганы нуман доогуур өвдөх, өвдөлт нь баруун гар, хүзүү цээжний баруун тал руу дамжих
2. Ам халуу оргих,
дотор муухай оргиж бөөлжих
3. Шарлалт /
байнга тохиолддоггvй/
4. Халуурч магадгүй
*Архаг үрэвслийн үед:*
1. Бие эвгүйцэж эсвэл бvр баруун хавирганы нуман доогуур өвдөж ч болох
2. Гэдэс дүүрэх
3. Дотор
муухайрах, бөөлжих
4. Өөх тостой хоол идсэний дараа гүйлгэх зэрэг шинжvvд гарна.
Архаг үрэвсэлийн vед голдуу өөх тостой, шарсан ба утсан зүйл идсэний дараа
2-4 цаг єнгєрєхєд євчин нь ширvvсдэг. Түүнчлэн бие сэгсрэгдэх, хэт даарах, биеийн хүчний ачаалал, сэтгэлийн
хямрал зэрэг нь мєн євдєлт vvсгэнэ.
Цөсний хүүдийн өвчлөл үүссэн үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал. Хурц үрэвслийн үед өвчин эхэлсэнээс 3-4 хоногийн дараа хэвлийн хөндийн үрэвсэл ч гэсэн аминд хүрч мэдэх аюултай байдгийг анхаарах хэрэгтэй. Цєсний
хурц үрэвсэл байх магадлалтай үед эмчийг ирж анхны тусламж үзүүлэхээс өмнө дараахь зүйлсийг хийхийг хориглодог, үүнд: хэвлийд халуун
жин тавих, ходоодоо угаах, туулга уух. Хэвтрийн байдалд байж цөсний хүүдийн орчимд мєсєєр жин тавина.
Оношийг зєв
тавихын тулд эмч өвчтөний зовиурыг анхааралтай сонсож , vзлэг хийх бєгєєд шаардлагатай
бол нэмэлт шинжилгээ хийлгэнэ. Ерєнхий болон
биохимийн цусны шинжилгээ, хэт авианы оношлогоо хийгдэнэ. Хамгийн тvрvvнд цєсний хvvдий болон цєс дамжуулах
замыг шинжилнэ. Хэрэв vрэвсэл хvнд шатанд ороогvй байвал цөсний замын /холангиографи/ ба цөсний хүүдийн
(холецистографи) рентген шинжилгээ хийх боломжтой. Тодруулагч бодисыг судсаар
эсвэл шууд цєсний
цоргоор хийдэг. Харин цөсний цорго 12 хуруу гэдсэнд цутгадаг хэсэгт тусгай дурангийн
тусламжтай тодруулагч бодисыг хийх аргыг буцах урсгалын
панреатодуоденохолецистографи гэдэг. Ерєнхийдєє энэ vйлдэл нь
гастроскоптой (ходоод дурандах) тєстэй.
Хурц үрэвслийг мэс заслын тасагт эмчилнэ. Эхний хэдэн цагт євчтєнд дусал хийнэ.
Гөлгөр булчингийн агшилт тавиулагч эм /ношпа/ болон антибиотик өгдөг. Хэрэв євчин намжвал
хагалгаанд (холецистэктоми) бэлдэнэ. Хэрэв хурц илрэлүүд намдахгүй бол хагалгааг шууд хийх хэрэгтэй болдог. Өвчтөн нас өндөр, эсвэл хавсарсан өвчтэй тохиолдолд арьсаар цөсний хүүдийд гуурс оруулж цөсийг
гадагшлуулна.
No comments:
Post a Comment