About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Tuesday, October 15, 2013

Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит



Гуурсан хоолой буюу бронх нь сорогдож байгаа агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.

Гуурсан хоолойн үрэвсэл нь биеэ даасан өвчин маягаар үүсэхийг анхдагч үрэвсэл гэнэ. Гэвч амьсгалын замын цочмог халдвар, ханиадын хүндрэлээс үүдсэн буюу гуурсан хоолойн хоёрдагч үрэвсэл хамгийн их тохиолддог. Энэ төрлийн үрэвсэл нь бактерийн халдвартай хавсарч болзошгүйгээрээ бүр ноцтой юм.

Тамхины утаа, тоос нь гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ингээд ч зогсохгүй "идэвхгүй тамхи таталт" нь л өвчний дараа суларсан бие махбодод гуурсан хоолойн үрэвсэл үүсэхэд хангалттай. Үүнийг ялангуяа тамхи татдаг эцэг, эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдлийг гуурсан хоолойн багтраа буюу астм, уушгины үрэвсэл нь ихэсгэдэг. Бие махбодын дархлаа суларсан байдаг хавар, намрын улиралд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг.

Хэрэв гуурсан хоолойн үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол уушгины архаг бөглөрөлттэй өвчнүүдэд шилжих аюултай. Эдгээр нь уушгийг гэмтээдэг харилцан холбоотой бүлэг өвчнүүд юм. Эдгээрийн 90 % гуурсан хоолойн архаг бөглөрөлттэй үрэвсэл, 9% гуурсан хоолойн хүнд багтраа, 1%уушгины анхдагч тэлэгдэлт эзэлдэг. Хамгийн аюултай нь уушигны архаг бөглөрөлттэй өвчнүүдийн үед уушгинд гарсан өөрчлөлтийг эргэн сэргээх боломжгүй юм.

Гуурсан хоолойн үрэвслийн оношлогоонд ямар нэгэн хүндрэл байдаггүй. Уушгины эмч зовиурыг асуугаад, уушгийг чагнаад оношыг тавина. Туслах шинжилгээнд гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэх, гуурсан хоолойг дурандах, цэрний шинжилгээ хийж өвчний үүсгэгчийг тодорхойлно. Ханиалгалт өгдөг сүрьеэ, уушгины өмөн зэрэг бусад өвчин байгаа эсэхийг тогтоохын тулд рентген зураг авч, уушгины флюрографи хийнэ. 
----------------------------------------------------------
Хэрвээ та Солонгосын эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаар лавлагаа болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533

No comments:

Post a Comment