About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Tuesday, October 15, 2013

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам - эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас дараах жагсаалтанд байгаа өвчний эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа ба бичиг баримтыг хэзээнээс хэзээ хүртэл хүлээж авах болон бусад мэдээлэлийг та ЭМЯ-наас лавлахыг танд зөвлөж байна. 

Бидэнд яг одоогоор ямар нэг тодорхой мэдээлэл байхгүй байгаа ба уг мэдээлэлийг зарим хүмүүст бага зэрэг ч болтугай нэмэр болог гэсэн үүднээс хүргэж байна.

*“Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх өвчний жагсаалт”*

*I* */Мэдрэлийн мэс засал/* 
1 Тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд 
2 Тархины суурь ясны хавдар 
3 Тархины 3 дугаар ховдлын хавдар 
4 Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац 
5 Гурвалсан мэдрэлийн төгс хагалгаа 
6 Гамма туяа эмчилгээ 
*II* */Чих хамар хоолой судлал/* 
7 Сонсголын мэдрэлийн хавдар 
8 Меньерийн өвчний хүнд хэлбэр 
9 Вегенерийн өвчний хүнд хэлбэр 
*III* */Нүд судлал/* 
10 Шилэрцэрийн өөрчлөлттэй торлогийн цус харвалт 
11 Торон бүрхүүлийн хүнд хэлбэрийн хууралт 
12 Нүдний хорт хавдар 
*IV* */Уушги судлал/* 
13 Уушгины төрмөл эмгэг 
*V* */Мэдрэл судлал/* 
14 Нугас ба нугасны ёзоор дарагдалтын мэс засал 
15 Тархины том судасны бөглөрөлтийн реконструктив эмчилгээ
*VI* */Хавдар судлал/* 
16 Нөхөн сэргээх мэс засал эмчилгээ 
17 Нойр булчирхайн толгойн хэсгийн өмөн 
*VII* */Цус, булчирхай судлал/* 
18 Ясны чөмөг суулгах 
*VIII* */Зүрх, судасны мэс засал/* 
19 Зүрхний титэм судасны бүтцийн нарийсал 
20 Вольф-Паркинсон- Уайтын хам шинж 
21 Гол судасны коарктаци
22 Зүрхний том судаснуудын гаж байрлал 
23 Гол судасны хүнд хэлбрийн цүлхэнгүүд 
*IX* */Ерөнхий мэс засал /* 
24 Элэг шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх 
*X* */Гэмтэл согог судлал/* 
25 Төрмөл яс хэврэгшил 
26 Хүзүүний яс гэмтэж, нугас дарагдсанаас үүдэлтэй мөчдийн саажилт

жич: бүрдүүлэх материалын жагсаалтыг өмнөх дугаарт нийтэлсэн.
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533

No comments:

Post a Comment