About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Monday, July 29, 2013

СОЛОНГОСЫН ХАВДАРЫН ТӨВ ЭМНЭЛЭГ - БАМБАЙ БУЛЧИРХАЙН ХАВДАРЫН ТӨВ



Бамбай булчирхайн хавдар
 
  Бамбай булчирхайн хавдар нь ямар нэг тодорхой шинж тэмдэггүй мөн насны хязгаар байдаггүй бөгөөд эмэгтэйчүүд энэ хавдар тусах магдлал нь эрэгтэйчүүдээс 4 дахин их байдаг байна. Бамбайн хавдарын оношыг тогтоохдоо ерөнхий физиологийн, ЭХО-гийн шинжилгээг эхний ээлжинд хийдэг ба хэрвээ хавдартай байж магадгүй гэж оношлогдсон тохиолдолд эдийн шинжилгээ, компьютер томограф болон позитрон туяан томографийн шинжилгээ хийхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтоох цусны шинжилгээ хийдэг. 


           Боломжтой бол эхний ээлжинд хагалгааны аргаар эмчилэхийг эрмэлздэг бөгөөд тухайн өвчтөний биеийн байдлаас болж хагалгаа хийх цар хүрээг тогтоох ба бамбай булчирхайг бүхэлд нь тасдаж авсан хэдий ч дахиж үүсэх магдлал өндөр тохиолдолд “Радиоидэвхит иод”-ын эмчилгээг хийнэ. Насанд хүрсэн хүний 1 өдөрт хоолонд хэрэглэх иодын хэмжээ нь 50μг бөгөөд “радиоидэвхит иодын эмчилгээ”-ний үед эмчилгээнээс авах иодын “радиоизотоп”-ын хэмжээг нэмэх үүднээс хүнсэн дэхь иодын хэмжээг багасгадаг бөгөөд эмчилгээ нь дундажаар 2 долоо хоног үргэлжилдэг байна.



           “Солонгосын Хавдарын Төв Эмнэлэг” (Korea Cancer Center Hospital, KCCH) нь 1975 оноос хойш бамбай булчирхайн хавдарын эсрэг “I-131, радиоидэвхит иодын эмчилгээ”-г хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7,5 сая өвчтөнд эмчилгээ хийсэн байна. Энэ тоо нь Солонгосын Хавдарын Төв Эмнэлэгийг дэлхийн хэмжээнд бамбай булчирхайн хавдарын эмчлгээг хамгийн их хийсэн эмнэлэгүүдийн нэг гэдэгийг батласан юм. Солонгосын Хавдарын Төл Эмнэлэг нь бамбай булчирхайн хавдарын онош тогтоох болон эмчилгээг нэг дор хийх боломжтой. Хавдарыг хагалгааны аргаар эмчлэх шаардлагатай гэж үзсэн нөхцөлд суганы хэсгээр дамжуулан дурангийн мэс засал хийдэг бөгөөд энэ арга нь хүзүүнд ямар нэгэн сорви тогтоодоггүй ба гадаад үзэмжинд сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ өвчтөнүүдийн сэтгэл ханамжийг өндөрт байлгаж чаддаг байна.

 

           Хэрвээ танд бамбай булчирхайн хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800


No comments:

Post a Comment