About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Friday, October 11, 2013

Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит


Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит

Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд: Гайморит буюу дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл, Фронтит буюу духны хөндийн үрэвсэл, Этмоидит буюу торлог ясны хөндийн үрэвсэл, Сфеноидит буюу нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана. Өвчин нэг, эсвэл хоёр талын буюу нэг хөндий, эсвэл бүх хамрын хоёр талын дайвар хөндийг эзэлсэн байж болно. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ямар ч насанд тохиолдоно.

Гайморитын үед гэмтсэн дайвар хөндийгөөр өвдөж, хамраар амьсгалахад хүнд болж, ялгадас гарч, гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гойжих шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчин өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрнэ. 

Фронтитын үед духны орчим, ялангуяа өглөөд өвддөг. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, гэмтсэн талын хамарнаас ялгадас гарна. 

Этмоидитын үед толгойн өвдөхөөс гадна хамрын уг, цохны орчим өвдөнө. Ялгадас эхлээд ийлдэсэрхэг байснаа дараа нь идээрхэг болно. Үнэрлэх мэдрэхүй эрс буурч, хамрын амьсгал хүндрэлтэй болно. Биеийн халуун нэмэгдэнэ. 

Сфеноидитын үед толгой өвдөнө. Ихэвчлэн зулай орчим, толгойн гүн рүү, дагз, нүдний ухархай руу өвдөнө. Архаг гэмтлийн үед өвдөлт зулай орчимд мэдрэгдэн, том хэмжээний дайвар хөндийтэй бол дагз руу тархана. Заримдаа өвчтөний хараа хурдан муудна.

Эдгээр шинжүүд гарч илэрч байвал ЧХХ-эмчид ханд. Синуситын үеийн шинжилгээний үндсэн арга бол хамрын дайвар хөндийн рентген зураг авах, диафаноскопия юм. Хурц процессыг эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих бөгөөд буглаа, менингит үүсгэх аюулдтай.

Өвчний эхний өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй сахиж, аспирин, антибиотикийн цацлага, утлага, нөхөн сэргээх эмчилгээ (хөх гэрлийн лампны шарлага, солюкс, УВЧ шарлага) хийнэ. Хүнд тохиолдолд булчинд антибиотик хийнэ. Архаг фронтитын үед эмийн эмчилгээнээс эхлээд үр дүн өгөхгүй үед мэс заслын эмчилгээ хийнэ.

Сфеноидитын үед хамрын хөндийн салст бүрхүүлд судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэлүүдийг (галазолин) түрхэнэ. Өвчин сунжирсан үед хөндийд хатгалт хийж антибиотикын уусмалаар угаана. Заримдаа мэс засал хийх заалт гардаг. Жишээ нь: дунд самалдгын арын өнцгийг тайрах. 

Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд үндсэн өвчнийг (томуу, хамрын хурц ханиад, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчнүүд, шүдний өвчин) эмчлэх, хамрын таславчын муруйлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг ариллгах хэрэгтэй. 
----------------------------------------------------------
Хэрвээ та Солонгосын эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаар лавлагаа болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533

No comments:

Post a Comment