Өнөөдөр 60 -аас дээш настай 100 хүн
тутмын нэг нь Паркинсоны өвчнөөр өвчилж
байна. Гарыг салаг болгож, алхах гишгэхийг бэрхшээлтэй болгодог энэ өвчин нь хүнд тохиолдолд үхэлд
хүргэх
аюултай. Палестиний удирдагч агсан Ясир Арафат, Ромын пап лам
агсан 2-р Иоанн Павел нь үүний нэг жишээ юм.
Харин
зарим тохиолдолд өвдсөн хүн олоно жилийн турш амьдрах чадвартай жишээ нь домогт боксчин Мохаммед Али юм. Энэ өвчний талаар Английн эмч Джеймс Паркинсон анх 1817 онд тэмдэглэн бичсэн тул ийнхүү нэрлэжээ. Тэрээр энэ өвчнийг салагнуулдаг саа гэж нэрлэн
хуруунууд мөнгө тоолж байгаа мэт хөдлөх, юм гуйж байгаа мэт бөгтийх зэрэг үндсэн шинжүүдийг онцолсон байдаг.
Олон
тооны судалгааны явцад тархин дахь импульс дамжуулах үүрэгтэй дофамин
нэртэй бодисыг ялгаралт долголдосноо болж Паркинсоны өвчин үүсдгийг тогтоосон юм. Дофамин дутагдаснаас болж хүний хөдөлгөөнийг удирддаг
тархины хэсэгт өөрчлөлт үүснэ. Удамшил нь энэ өвчин үүсэхэд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйл. Гэхдээ тархины үрэвсэл, эмийн бэлдмэлийгтунг
хэтрүүлэн хэрэглэх, тархины судасны хатуурал зэрэг бусад шалтгаанаас ч үүдэлтэй байх цөөнгүй. Нийлэг аргаар агргаж авсан хар тамхи татдаг
байсан залуучууд өвдсөн тохиолдол ч
бий.
Өвчний эхний шинж тэмдгийг гол төлөв хүн өөрөө анзаардаггүй. Гэвч сэтгэл хөдлөлийн үед нүүр царайны хувирал багасах, юм идэх болон явах, хувцсаа өмсөхдөө хөдөлгөөн хойрго болох зэрэг шинж тэмдгийг нь найз нөхөд, төрөл садан нь эхлэн
анзаарах нь олонтаа. Удалгүй хуруу гарын нарийн хөдөлгөөн шаардсан ажил
эв дүйгүй болж байгаагаа хүн өөрөө ч анзаардаг. Юм бичих, шүдээ угаах, сахлаа
хусах зэрэгт бэрхшээлтэй болж ирнэ.
Нүүр царайны хувирал багасч, нүдээ цавчих нь цөөрснөөс бага зүүчихсэн мэт харагддаг
болно. Юм ярихад хүндрэлтэй болж ирнэ. Хачирхалтай нь бие даан явах
чадваргүй атлаа шатаар гүйж гарах, бүжиглэх, цанаар гулгах зэрэг хөдөлгөөнийг түвэггүй хийж байдаг. Заримдаа биеэ дааж ядсан мэт удаан алхаа нь
гэнэт хорьж дийлэхийн аргагүй гүйлтээр солигддог
болохоор хүн унаж, эсвэл саадтай таарч байж л зогсож чаддаг.
Орондоо хөрвөөх бэрхшээлтэй болж, буйдан, намхан сандал дээрээс босох гэж хэцүүддэг болно. Залгиурын булчингийн агших чадвар буурч, залгилт хийх
тоо цөөрснөөр нялх хүүхэд шиг шүлс савирдаг
болно. Үүнээс болж байнга алчуур хэрэглэдэг болохоос өөр аргагүйд хүрнэ.
Паркинсоны өвчний үед хэд хэдэн шинж тэмдэг заавал илэрдэг, үүнд: хөдөлгөөн хөшүүн болох, анхандаа тайван байх үед салгалах шинж илэрдэг байгаад
сүүлдээ биеийнхээ тэнцвэрийг барьж чадахгүй болж, алхах гишгэхэд бэрхшээлтэй
болно.
Энэ өвчний үед эмчилгээг эрт эхлэх нь чухал тул анхны шинж тэмдэг илэрсэн даруйд мэдрэлийн эмгэгийн эмчид хандах хэрэгтэй.
Паркинсоны өвчний оношлохдоо булчингын цахилгаан бичлэг хийдэг. Ингэснээр салаганалт
үүсэгэх бусад шалтгаан буй эсэхийг тодорхойлно. Мөн тархины гэмтлийг
тодорхойлоын тулд цахилгаан бичлэг хийнэ.
Энэ өвчний явцыг удаашруулах нөлөө үзүүлдэг үндсэн бэлдмэл нь одоогоор леводопа
(леводофа) байна. Гэвч энэ эм нь олон тооны дагалдах нөлөө үзүүлдэг сөрөг талтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд дофамин ялгаруулах чадвартай
эсийг шилжүүлэн суулган эмчлэх талаар эрчимтэй судалгаа явагдаж байна.
-----------------------------------------------------------------------------------------------
Хэрвээ
та Солонгосын
эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаал лавлагаа болон зөвлөгөө
авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533
Nice post. Thanks for sharing this post.
ReplyDeletebuy generic levitra online