About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Friday, October 18, 2013

ӨВДӨГНИЙ АРТРОСКОПИИ ДУРАН ХАГАЛГАА


Үе мөчний дуран хагалгаа

    Үе мөчний дуран хагалгаа нь ямар мэс засал юм бол?
Үе мөчний дуран хагалгаа нь өвчтэй хэсэгт зүсэлт хийхгүй, үе мөчний өвчин байж болзошгүй гэж дүгнэгдэж байгаа хэсэгт ойролцоогоор 1см ба түүнээс бага хэмжээний нүх гаргасны дараагаар тусгай зориулалттай жижиг хэмжээний камер бүхий үе мөчний дуранг оруулж дэлгэцээр дамжуулан үе мөчний байдлыг оношлон эмчилгээ болон мэс засал хийх арга юм.
СТ болон MRI дүрс бичлэгтэй адил тусгай зориулалттай дүрс бичлэгийн оношлогоогоор ч таамаглашгүй өвдөлтийг нарийн тодорхой оношлон, оношлохтойгоо зэрэгцэн үе мөчний дотор өвчтэй эд болон гэмтсэн мөгөөрсийг эмчлэн, хөнгөн мэс засал хүртэл хийх боломжтой дэвшилтэт эмчилгээний арга юм..

    Үе мөчний дурангийн хагалгааг хийх эмгэг
①    Өвдөгний үе
Хагас саран хэлбэртэй мөгөөрсний гэмтэл, урд, ард шөрмөсний гэмтэл, олдмол үе мөчний үрэвсэл, Рюүматиз үе мөчний үрэвсэл гэх зэрэг
②    Мөрний үе
Эргэлдэх булчингийн гэмтэл, 50настангуудад голдуу тохиолддог үе мөчний үрэвсэл, гадна бэртэлийн болон давтамжит хэлбэрийн үе мултрах шинж тэмдэг, харшлах хам шинж, гэмтсэн эд цэвэрлэх, олдмол үе мөчний үрэвсэл, Рюүматизм үрэвсэл
③    Гарын бугуй, хөлний шагай, хөлний өсгий үеийн эмгэг

    Ямар хүн үе мөчний дурангийн хагалгааг хийлгэх хэрэгтэй вэ?
① Рентген зураг юмуу нарийвчилсан шинжилгээнд онц шинж тэмдэг байхгүй боловч өвдөлт тасралтгү үргэлжилж байгаа тохиолдолд
② Өвдөгний ус байнга дүүрч байгаа тохиолдол
③ Завилж суусан үед өвдөгний дотор талд өвдөх юмуу мултраад байгаа юм шиг мэдрэмж төрөх тохиолдол
④ Өвдөгний ард шөрмөс чангаах эсвэл сайн тэнийхгүй байгаа тохиолдол
⑤ Алхах үед ядарах юмуу өвдөгөнд өвдөлт үүсэх тохиолдол
⑥ Ажил хийж байхдаа өвдөгөөрөө байнга хөдөлдөг юмуу өвдөгөнд биеийн жингийн ачаалал их очдог ажил хийдэг тохиолдол

    Үе мөчний дуран хагалгааны сайн тал
①     Маш жижиг хэмжээний камер ашиглаж  үе мөчний доторх оношлогоог тодорхой хийнэ.
②    Арьсанд зүсэлт хийхгүй болохоор мэс заслын шинжтэй шарх бараг нүдэнд харагдахгүй
③    Үе мөчний мэс хагалгаатай харьцуулахад өвдөлт бага, нөхөн сэргэлт түргэн явагдана.
④    Өвчин сэдрэх хувь туйлын бага.
⑤    Эмнэлэгт хэвтэх хугацаа богино, ахуй амьдралдаа эргэн орох нь хурдан.

Үе мөчний дуран хагалгааны өмнө, дараа заавал харгалзан үзэх зүйлс
①     Үе мөчний дуран хагалгаатай холбогдсон мэргэжлийн мэдлэг болон туршлага ихтэй  мэргэжлийн эмчээр үе мөчний дурангийн мэс заслыг хийлгэх хэрэгтэй.
Түүнчлэн, аюулгүй түргэн эдгэрэхийн тулд мэс засал хийлгэсний дараагаар үр дүнтэй нөхөн сэргээх эмчилгээг хийх хэрэгтэй ба үүнийг ч мөн адил мэргэжлийн эмчээр дамжуулан зөв зохистой хийх хэрэгтэй.
②    Үе мөчний дурангийн хагалгаа нь мөр, хөлийн өсгий, өвдөг, гарын бугуй, хөлийн шагай гэх мэт бүхий л үе мөчинд маш жижиг хэмжээний дуранг оруулж эмчилгээ хийдэг ба, сайн үр дүн гаргын тулд хагалгааг хийхийн өмнө заавал тодорхой оношлосон байх ёстой.
③    Мэс заслын дараагаар нэг хэсэгтээ хөлөө ачиж суухаас зайлхийх шаардлагатай. Түргэн эдгэрэхийн тулд физик эмчилгээ гэх зэрэгтэй адил тасралтгүй нөхөн сэргээх эмчилгээг заавал хийх шаардлагатай. Энэ үед хийх дасгалын төрөл болон хэм хэмжээг өвчтөний биеийн байдалд тохируулан мэргэжлийн эмчийн зөвөлгөөг дагах нь хамгийн зөв.
-------------------------------------------------------
Солонгосын Эмчилгээ Зуучлалын Төв

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800, 976-7677-0533

Танд зориулсан тусгай VIP үйлчилгээ



Танд зориулсан тусгай VIP үйлчилгээ.

Та эрүүл мэндийн үзлэгт хамрагдан эмчилгээний спа-гаар үйлчлүүлэн, нүүрний гоо сайханы эмчилгээ хийлгэн үсэнд хуримтлагдсан хор тайлах зэргийн эмчилгээ сувилгааг тансаг орчинд хийлгэхийг хүсэж байна уу?

Эрүүл мэнд болон гоо сайханы үйлчилгээг нэг дор авахыг хүсэж байна уу

холбоо барих:
имэл: mongol@sj-u.co.kr
yahoo messenger: krmedical911@yahoo.com
утас: 7677-0533, 8270-8887-4800

Thursday, October 17, 2013

Холецистит



Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар "холецистит" гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно. Холецистит ихэнхдээ 40-с дээш насны эмэгтэй хүмүүст тохиолддогийг олон жилийн ажиглалтаар тогтоосон байдаг.
Үрэвсэл гэнэт бий болохгvй бєгєєд ямар нэгэн таагvй хүчин зүйл цєсний хvvдийд нөлөөлсєн байх ёстой. Ихэнх тохиолдолд цөс чулуужих өвчний суурин дээр үүсдэг. Цөсний чулуу нь хүүдийний ханыг гэмтээх, эсвэл цөс ялгаруулалтанд саад учруулдаг. Vрэвсэлээр євдєгсєдийн 60-с дээш % нь цєсєнд нь халдвар орсон байдаг.
Цөсний хүүдийн үрэвсэл үүсэхэд тvлхэц болдог бусад хүчин зүйлүүдийг дурдвал:
  * Цөсний хүүдийн төрөлхийн гажиг
  * Цөсний замын агших хөдөлгөөн алдагдах
  * Цөсний хүүдийн гэмтэл
  * Хэвлийн хөндийн хавдар
  * Бодисын солилцооны  алдагдал /чихрийн шижин, судасны хатуурал/
  * Хоолны дэглэм алдагдах ( хол зайтай хооллох, хуурай хоол идэх)
  * Өтгөн хатах, хөдөлгөөн багатай  амьдралын хэлбэр, жирэмслэлт
  * Харшил
  * Хөгшрөлттэй холбоотой цөсний хүүдийн цусан хангамж алдагдах зэрэг орно.

Цөсний хүүдийн хана гэмтэх, цөсний урсгал алдагдсанаас болж үрэвслийн vйл явц эхэлнэ. Үрэвсэл дотор давхарганд явагдах боловч аажимдаа ханын бүх давхаргыг хамарна. Ингэж хурц холецистит vvсдэг. Тодорхой хугацааны дараа хүүдийний хана зузаарч хөдөлгөөн нь сулардаг. Vvнээс болж цөсний урсгал саатаж шинээр чулуу үүсэхээр болдог. Хурц үрэвсэл архаг хэлбэрт шилжинэ.

*Хурц үрэвслийн үед:*
 1. Баруун хавирганы нуман доогуур өвдөх, өвдөлт нь баруун гар, хүзүү цээжний баруун тал руу дамжих
 2. Ам халуу оргих, дотор муухай оргиж бөөлжих
 3. Шарлалт / байнга тохиолддоггvй/
 4. Халуурч магадгүй

*Архаг үрэвслийн үед:*
 1. Бие эвгүйцэж эсвэл бvр баруун хавирганы нуман доогуур өвдөж ч болох
 2. Гэдэс дүүрэх
 3. Дотор муухайрах, бөөлжих
 4. Өөх тостой хоол идсэний дараа гүйлгэх зэрэг шинжvvд гарна.

Архаг үрэвсэлийн vед голдуу өөх тостой, шарсан ба утсан зүйл идсэний дараа 2-4 цаг єнгєрєхєд євчин нь ширvvсдэг. Түүнчлэн бие сэгсрэгдэх, хэт даарах, биеийн хүчний ачаалал, сэтгэлийн хямрал зэрэг нь мєн євдєлт vvсгэнэ.
Цөсний хүүдийн өвчлөл үүссэн үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал. Хурц үрэвслийн үед өвчин эхэлсэнээс 3-4 хоногийн дараа хэвлийн хөндийн үрэвсэл ч гэсэн аминд хүрч мэдэх аюултай байдгийг анхаарах хэрэгтэй. Цєсний хурц үрэвсэл байх магадлалтай үед эмчийг ирж анхны тусламж үзүүлэхээс өмнө дараахь зүйлсийг хийхийг хориглодог, үүнд: хэвлийд халуун жин тавих, ходоодоо угаах, туулга уух. Хэвтрийн байдалд байж цөсний хүүдийн орчимд мєсєєр жин тавина.
Оношийг зєв тавихын тулд эмч өвчтөний зовиурыг анхааралтай сонсож , vзлэг хийх бєгєєд шаардлагатай бол нэмэлт шинжилгээ хийлгэнэ. Ерєнхий болон биохимийн цусны шинжилгээ, хэт авианы оношлогоо хийгдэнэ. Хамгийн тvрvvнд цєсний хvvдий болон цєс дамжуулах замыг шинжилнэ. Хэрэв vрэвсэл хvнд шатанд ороогvй байвал цөсний замын /холангиографи/ ба цөсний хүүдийн (холецистографи) рентген шинжилгээ хийх боломжтой. Тодруулагч бодисыг судсаар эсвэл шууд цєсний цоргоор хийдэг. Харин цөсний цорго 12 хуруу гэдсэнд цутгадаг хэсэгт тусгай дурангийн тусламжтай тодруулагч бодисыг хийх аргыг буцах урсгалын панреатодуоденохолецистографи гэдэг. Ерєнхийдєє энэ vйлдэл нь гастроскоптой (ходоод дурандах) тєстэй.

Хурц үрэвслийг мэс заслын тасагт эмчилнэ. Эхний хэдэн цагт євчтєнд дусал хийнэ. Гөлгөр булчингийн агшилт тавиулагч эм /ношпа/ болон антибиотик өгдөг. Хэрэв євчин намжвал хагалгаанд (холецистэктоми) бэлдэнэ. Хэрэв хурц илрэлүүд намдахгүй бол хагалгааг шууд хийх хэрэгтэй болдог. Өвчтөн нас өндөр, эсвэл хавсарсан өвчтэй тохиолдолд арьсаар цөсний хүүдийд гуурс оруулж цөсийг гадагшлуулна.