About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Wednesday, August 21, 2013

СОЛОНГОСЫН ХАВДАРЫН ТӨВ ЭМНЭЛЭГ - ХОДООДНЫ ХАВДАРЫН ТАСАГ


go to -> Korea medical tourism center

Ходоодны хавдар гэж юу вэ? 

Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс үүсэж болох ба бусад эрхтэнд үсэрхийлэн тархана. Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ходоодны хавдарын эхэн үедээ эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Ходоодны дурангийн шинжилгээгээр өөрчлөлт бүхий хэсгээс эдийн шинжилгээ авч хавдрыг оношлоно. Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэнд тархсан эсэх, өвчтөний биеийн ерөнхий байдал ба хавдрын үе шатаас хамааран эмчилгээний төрлийг сонгоно.

Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж хэрхэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэл хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдарлын хэв маягийг хэрхэн төлөвшүүлэх өөрийгөө хэрхэн хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.

Эрт үеийн ходоодны хавдар тухайн хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд илэрч болно.

-Ямар нэг шалтгаангүй турж эцэх
-Хоолны дуршил муудах
-Бага хэмжээний хоол идэсний дараа хэт цадах, гэдэс цанхайх
-Суулгах эсвэл өтгөн хатах
-Дотор муухайрч, бөөлжих
-Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
-Ядарч, сульдах
-Өтгөн цустай гарах, цустай бөөлжих

Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинжүүд боловч ямар ч байсан таныг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийн анхааруулга дохио юм.

Солонгосын Хавдарын Төв Эмнэлэг нь бүх төрлийн хавдарын оношыг тогтоон өндөр чадвартай нарийн мэргэжилийн эмч нар сүүлийн үеийн технологийг ашиглан үр дүн сайтай эмчилж байна.

Хэрвээ танд ходоодны хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

No comments:

Post a Comment