About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Wednesday, July 24, 2013

ГАММА-ХУТГА БОЛОН КИБЕР-ХУТГА ГЭЖ ЮУ ВЭ?



Гамма-хутга болон кибер-хутга гэдэг нь стереотактак радиохагалгааны хэлбэр бөгөөд аль аль нь хавдарыг өндөр үр дүнтэйгээр эмчилэх боломтой. Харин эдгээр технологи нь өвчтөнийг эмчилэхдээ өөр өөр аргаар аргаар эмчилдэг юм.



Гамма-хутга хаглагаа нь мэсгүй хагалгаан эмчилгээний технологи бөгөөд өндөр төвлөрүүлсэн цацраг туяаг ашиглан тархины хавдар болон бусад гавалын хөндийн өвчгүүдийг эмчилдэг. Гамма-хутга хагалгаа хийлгэхдээ өвтөн нь хаглгаа хийлгэхээс өмнө урьдчилан “компьютер томограф /СТ/” хийлгэх хэрэгтэй байдаг бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд “Соронзон-резонанс томограф /MRI/” хийлгэх хэрэгтэй байдаг. Өвчтөн нь гамма-хутга хагалгааны ширээн дээр хэвтэн толгойгоо тусгай хатуу хэвэнд байрлуулна. Хэвэнд байрлуулсанаар төвлөрүүлсэн цацраг туяа ашиглагдах толгойн эмчилгээ хийлгэх хэсэгийг автоматаар байрлуулдаг юм.



Сүүлийн үед мэсгүй хагалгааны хэрэглээ болон нэр тархалт нь шинэ төрлийн технологийн тэвшилтэнд хүргээд байгаа бөгөөд үүний нэг нь кибер-хутга хагалгаа юм. Кибер-хутга систем нь радиохагалгааг биеийн бүх хэсэгт хийх боломж бүхий давуу талтай юм. Уг систем нь төвлөрүүлсэн цацраг туяаг нэг дор эмчилэх хэсэгт цацах арга хэрэглэдэггүй бөгөөд өндөр-энергит фотоныг ашигладаг робот гарыг ашигладаг. Робот гар нь хагалгааны үед өөр өөр байрлалд хөдлөн олон өнцгөөс эмчилгээг хийх боломжтой юм. Мөн гамма-хутга системд ашиглагддагтай адил төрлийн тусгай хэвийг ашигладаггүй. Өвчтөн нь орон дээр хуванцар торон маскаар бэхлэгдэх бөгөөд энэ нь өвчтөний биеийн байрлалыг кибер-хутганд тухайн үед шууд мэдэгдсэнээр робот гарын хөдөлгөөнд саад болохгүйгээр эмчилгээг хийхэд нь тусалдаг юм. 

Хэрвээ та Солонгосын эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаал лавлагаа болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

No comments:

Post a Comment