About Me

My photo
Солонгос эмнэлэгт эмчлүүлэхэд тань бид туслая. Манайх зүрх судас, дотор, хортой хоргүй хавдар гэх мэт бүхий л төрлийн эмчилгээг Солонгост хийлгэхэд тань туслана.

Monday, July 29, 2013

СОЛОНГОСЫН ХАВДАРЫН ТӨВ ЭМНЭЛЭГ - БАМБАЙ БУЛЧИРХАЙН ХАВДАРЫН ТӨВ



Бамбай булчирхайн хавдар
 
  Бамбай булчирхайн хавдар нь ямар нэг тодорхой шинж тэмдэггүй мөн насны хязгаар байдаггүй бөгөөд эмэгтэйчүүд энэ хавдар тусах магдлал нь эрэгтэйчүүдээс 4 дахин их байдаг байна. Бамбайн хавдарын оношыг тогтоохдоо ерөнхий физиологийн, ЭХО-гийн шинжилгээг эхний ээлжинд хийдэг ба хэрвээ хавдартай байж магадгүй гэж оношлогдсон тохиолдолд эдийн шинжилгээ, компьютер томограф болон позитрон туяан томографийн шинжилгээ хийхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтоох цусны шинжилгээ хийдэг. 


           Боломжтой бол эхний ээлжинд хагалгааны аргаар эмчилэхийг эрмэлздэг бөгөөд тухайн өвчтөний биеийн байдлаас болж хагалгаа хийх цар хүрээг тогтоох ба бамбай булчирхайг бүхэлд нь тасдаж авсан хэдий ч дахиж үүсэх магдлал өндөр тохиолдолд “Радиоидэвхит иод”-ын эмчилгээг хийнэ. Насанд хүрсэн хүний 1 өдөрт хоолонд хэрэглэх иодын хэмжээ нь 50μг бөгөөд “радиоидэвхит иодын эмчилгээ”-ний үед эмчилгээнээс авах иодын “радиоизотоп”-ын хэмжээг нэмэх үүднээс хүнсэн дэхь иодын хэмжээг багасгадаг бөгөөд эмчилгээ нь дундажаар 2 долоо хоног үргэлжилдэг байна.



           “Солонгосын Хавдарын Төв Эмнэлэг” (Korea Cancer Center Hospital, KCCH) нь 1975 оноос хойш бамбай булчирхайн хавдарын эсрэг “I-131, радиоидэвхит иодын эмчилгээ”-г хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7,5 сая өвчтөнд эмчилгээ хийсэн байна. Энэ тоо нь Солонгосын Хавдарын Төв Эмнэлэгийг дэлхийн хэмжээнд бамбай булчирхайн хавдарын эмчлгээг хамгийн их хийсэн эмнэлэгүүдийн нэг гэдэгийг батласан юм. Солонгосын Хавдарын Төл Эмнэлэг нь бамбай булчирхайн хавдарын онош тогтоох болон эмчилгээг нэг дор хийх боломжтой. Хавдарыг хагалгааны аргаар эмчлэх шаардлагатай гэж үзсэн нөхцөлд суганы хэсгээр дамжуулан дурангийн мэс засал хийдэг бөгөөд энэ арга нь хүзүүнд ямар нэгэн сорви тогтоодоггүй ба гадаад үзэмжинд сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ өвчтөнүүдийн сэтгэл ханамжийг өндөрт байлгаж чаддаг байна.

 

           Хэрвээ танд бамбай булчирхайн хавдар болон бусад хавдарын талаар Солоносын Хавдарын Төв Эмнэлэгийн эмчилгээний талаар лавлагаа болон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800


Friday, July 26, 2013

АРТЕРИЙН ГОЛ СУДАС ХАВХЛАГА СУУЛГАХ ХАГАЛГАА (TAVI)

* Артерийн гол судас хавхлага суулгах мэс засал (TAVI)

Артер гол судасны хавхлагын нарийсалт нь хүндэрсэн өвчтөнгүүдээс нээлттэй мэс засал хийх боломжгүй юм уу мэс засал хийхэд өндөр эрсдэлтэй өвчтөнд хийдэг мэс заслын арга юм.


 Урьд өмнө өвчтөний цээжийг нээж хиймэл хавхлаг сольж хийдэг байсан хүнд мэс заслаас ялгаатай тал нь гуяны судасыг дагуулан тусгай аппаратыг хавхлага хүртэл оруулж нарийссан хавхлагыг хөөлгөн томоруулсаны дараа хиймэл хавхлагыг суулгадаг. 



 
энэ мэс заслыг Солонгосын Сэжон Нэгдсэн Эмнэлэгт хийдэг бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800


go to -> Korea medical tourism center
 

ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГ ХЭЛЛЭГҮҮДЭЭС - НҮДНИЙ ТАСАГ

        ENGLISH   ~   KOREAN   ~   MONGOLIAN
  • lasik   ~   라식   ~ нүдний болор
  • artificial lens insertion   ~   렌즈삽입술   ~  линз суулгах ажилбар
  • visual acuity   ~   시력   ~   хараа
  • intraocular pressure   ~   안압   ~   нүдний даралт  
  • pupil    ~   동공   ~   нүдний цөцгий
  • cornea   ~   각막   ~   нүдний эвэрлэг бүрхүүл
  • eye drops   ~   잠안   ~   нүдний дусаалга
  • myopia   ~   근시   ~   ойрын хараа
  • astigmatism   ~   난시   ~   холын хараа
  • dry eye, xerophthalmia   ~   안구건조증   ~   нүд хуурайших өвчин
  • iris   ~   홍채   ~  нүдний солонгон бүрхүүл
  • anesthesia   ~   마취   ~    мэдээ алдуулалт
  • side effect   ~   부작용   ~  гаж нөлөө
  • infection   ~   전염   ~   халдвар
  • focus   ~   초점   ~   фокус
  • rejection   ~   거부반응   ~  хариу урвал
  • keratitis  ~   각막염   ~   нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл
  • conjuntivitis   ~   결막염   ~  нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
  • cataract   ~   백내장   ~   нүдний болор цайрах
  • glaucoma   ~   녹내장   ~   нүдний дотоод даралт ихсэх өвчин
  • sty   ~   다래끼   ~  нүдний өвдөг
  • eye mucus   ~   눈꼽   ~   нүдний нуух
------------------------------------------------------
  **E-mail : sjubiq@sj-u.co.kr
  **Skype : krmedical911
  **Yahoo messenger : krmedical911@yahoo.com

Thursday, July 25, 2013

ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧИЛГЭЭГЭЭР МЭРГЭШСЭН СЭЖОН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Азидаа хамгийн шилдэг Зүрх-Тархи Судасны Төв 



 Сэжон Эмнэлэг

Сэжон эмнэлэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон зүрх судасны чиглэлээр нарийн мэргэшсэн Солонгос улсын тэргүүлэх эмнэлэг юм. Анх 1982 онд байгуулагдсанаас хойш 30 гаруй жилийн өндөр туршлагатай бөгөөд 2005, 2008, 2012 онуудад зүрх судасны системийн өвчний эмчилгээгээр мэргэшсэн цорын ганц эмнэлэгээр сонгогдсон. 

Сэжон эмнэлэг нь сүүрийн араваад жил дотооддоо зүрхний мэс заслын эмчилгээний 99,9%-ийн өндөр үр дүнг тасралтгүй үзүүлсээр байна. Уг эмнэлэг нь зөвхөн дотооддоо ч бус 97,88%-тайгаар олон улсын хэмжээнд зүрхний мэс заслын өндөр амжилт үзүүлж байна. 

 Сэжон эмнэлэг нь зөвхөн гадаадын үйлчлүүлэгчидэд зориулсан бүрэн тоноглодсон, тохилог VIP тасагуудтай бөгөөд эмч болон эмнэлэгийн ажилтануудын мэргэжлийн өндөр түвшинд эмчилгээний хамгийн дээд зэргийн үйлчилгээг хүргэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байна. 

 

Хэрвээ та Сэжон эмнэлэгт зүрх судасны эмчилгээнд зуучлуулах болон Солонгосын эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаал лавлагаа болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.


Хэрвээ та Сэжон эмнэлэгт зүрх судасны эмчилгээнд зуучлуулах болон Солонгосын эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаал лавлагаа болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

Wednesday, July 24, 2013

ГАММА-ХУТГА БОЛОН КИБЕР-ХУТГА ГЭЖ ЮУ ВЭ?



Гамма-хутга болон кибер-хутга гэдэг нь стереотактак радиохагалгааны хэлбэр бөгөөд аль аль нь хавдарыг өндөр үр дүнтэйгээр эмчилэх боломтой. Харин эдгээр технологи нь өвчтөнийг эмчилэхдээ өөр өөр аргаар аргаар эмчилдэг юм.



Гамма-хутга хаглагаа нь мэсгүй хагалгаан эмчилгээний технологи бөгөөд өндөр төвлөрүүлсэн цацраг туяаг ашиглан тархины хавдар болон бусад гавалын хөндийн өвчгүүдийг эмчилдэг. Гамма-хутга хагалгаа хийлгэхдээ өвтөн нь хаглгаа хийлгэхээс өмнө урьдчилан “компьютер томограф /СТ/” хийлгэх хэрэгтэй байдаг бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд “Соронзон-резонанс томограф /MRI/” хийлгэх хэрэгтэй байдаг. Өвчтөн нь гамма-хутга хагалгааны ширээн дээр хэвтэн толгойгоо тусгай хатуу хэвэнд байрлуулна. Хэвэнд байрлуулсанаар төвлөрүүлсэн цацраг туяа ашиглагдах толгойн эмчилгээ хийлгэх хэсэгийг автоматаар байрлуулдаг юм.



Сүүлийн үед мэсгүй хагалгааны хэрэглээ болон нэр тархалт нь шинэ төрлийн технологийн тэвшилтэнд хүргээд байгаа бөгөөд үүний нэг нь кибер-хутга хагалгаа юм. Кибер-хутга систем нь радиохагалгааг биеийн бүх хэсэгт хийх боломж бүхий давуу талтай юм. Уг систем нь төвлөрүүлсэн цацраг туяаг нэг дор эмчилэх хэсэгт цацах арга хэрэглэдэггүй бөгөөд өндөр-энергит фотоныг ашигладаг робот гарыг ашигладаг. Робот гар нь хагалгааны үед өөр өөр байрлалд хөдлөн олон өнцгөөс эмчилгээг хийх боломжтой юм. Мөн гамма-хутга системд ашиглагддагтай адил төрлийн тусгай хэвийг ашигладаггүй. Өвчтөн нь орон дээр хуванцар торон маскаар бэхлэгдэх бөгөөд энэ нь өвчтөний биеийн байрлалыг кибер-хутганд тухайн үед шууд мэдэгдсэнээр робот гарын хөдөлгөөнд саад болохгүйгээр эмчилгээг хийхэд нь тусалдаг юм. 

Хэрвээ та Солонгосын эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаал лавлагаа болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. 

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

Wednesday, July 17, 2013

ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГ ХЭЛЛЭГҮҮДЭЭС №2

эмнэлэгийн болон эмчилгээ хийлгэхэд хэрэглэгддэг "Монгол - Солонгос - Англи" хэлний гол үг хэллэгүүд №2



        Монгол   ~   Солонгос   ~   Англи                                                                
  • Дотрын тасаг    ~    내과   ~   internal medicine
  • Зүрх судасны тасаг    ~   순환기내과   ~  cardiology
  • Амьсгалын эрхтний тасаг   ~   호흡기내과   ~   pulmology 
  • Хоол боловсруулах эрхтэн системийн тасаг   ~   소화기내과   ~   gastroenterology
  • Дотоод шүүрлийн булчирхайн тасаг   ~   내분비내과   ~   endocrinology
  • Ерөнхий мэс заслын тасаг   ~   외과   ~   general surgery
  • Мэдрэлийн мэс заслын тасаг   ~   신경외과   ~   neuro surgery
  • Гэмтэл согог мэс заслын тасаг   ~   정형외과   ~   orthopedic surgery
  • Гоо сайхны мэс заслын тасаг   ~   성형외과   ~   plastic & reconstructive surgery
  • Эмэгтэйчүүдийн тасаг   ~   산부인과   ~  obstertric & gynecology
  • Шээсний эрхтэн системийн тасаг   ~   비뇨기과   ~   urology
  • Хүүхдийн тасаг   ~   소아과   ~   pediatrics 
  • Арьсны тасаг   ~   피부과   ~   dermatology
  • Сэтгэц мэдрэлийн тасаг   ~   정신과   ~   psychiatry
  • Уламжлалт эмчилгээний тасаг   ~   한방과   ~   traditional oriental medicine
  • Нүдний тасаг   ~   안과   ~  ophthalmology
  • Шүдний тасаг   ~   치과   ~   dentistry 
  • Чих хамар хоолойн тасаг   ~   이비인후과   ~   otorhinolaryngology
  • Өрх, гэр бүлийн тасаг   ~   가정의학과   ~  family medicine
  • Нөхөн сэргээх эмчилгээний тасаг   ~   재활의학과   ~   rehabilitation medicine
  • Дүрс оношлогооны тасаг   ~   영상의학과   ~   radiology  
  • Цээж, зүрх судасны мэс     ~   흉부외과   ~   thoracic & cardiovascular surgery заслын тасаг

*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800

Friday, July 12, 2013

ЧЭИЛ ЭМНЭЛЭГИЙН ТУХАЙ

"ЧЭЙЛ ЭМНЭЛЭГ" нь Солонгос улсыг төлөөлөх эмэгтэйчүүдйин дагнасан эмнэлэг юм.

Чэйл эмнэлэг нь Солонгосын хамгийн анхны эмэгтэйчүүдийн дагнасан эмнэлэг бөгөөд анх 1963 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус эмнэлэг нь эмэгтэйчүүдийн өвчинийн эмчилгээний үр дүн болон эх барих тоогоор Солонгос улсад тэргүүлдэг эмнэлэг юм.

Чэйл эмнэлэг нь одоогоор үзлэг эмчилгээний 16-н тасаг, тусгай клиник 32-ийг удирдан ажиллуулахаас гадна амбултор болон хэвтэн эмчлүүлэх төвүүд, судалгаа шинжилгээний хүрээлэн зэргийг багтаасан эмнэлэг юм. 

Үргүйдлийн клиник, эмэгтэйчүүдийн нэгдсэн үзлэг оношилгооны клиник, хөхний хавдрын клиник, эмэгтэйчүүдийн дуран хагалгааны клиник зэрэг тусгай клиникүүдэд түшиглэсэн дотоод шүүрлийн тогтолцоо судалгааны лаборатори, удамшил судлалын лаборатори, үргүйдлийн лаборатори зэргийг хамтад нь ажиллуулж байна. 
 

Чэил эмнэлэгийн үзлэг эмчилгээний тасгийн танилцуулга.
  • үзлэг эмчилгээний тасаг болон Клиник
    • эмэгтэйчүүд, эх барих тасаг
    • дотрын тасаг
    • мэс заслын тасаг
    • хүүхдийн тасаг
    •  сэтгэц мэдрэлийн тасаг
    • гэмтлийн тасаг
    • шүдний тасаг
    • урологийн тасаг
    • арьсний тасаг
    • эмэгтэйчүүдийн анхан шатны үзлэгийн тасаг
    • хоргүй хавдарын тасаг
    • мэдээ алдуулалтын тасаг
    • физик эмчилгээний тасаг
    • дүрс бичлэг рентген туяаны тасаг
    • эмгэг зүйн тасаг
    • шинжилгээ оншилгооны тасаг


  • мэргэжлийн үзлэг эмчилгээний төв
    • эмэгтэйчүүдийн хавдрын төв / эмэгтэйчүүдийн дуран эмчилгээний төв
    • эх нялхасын төв / үргүйдлийн төв
    • эмэгтэйчүүдийн хорт хавдрын төв
    • төрхийн өмнөх үеийн төв
    • шээс савирах өвчин болон үтрээний гоо сайхны мэс заслын төв
    • эрүүл мэндийн үзлэгийн төв
 

Чэил эмнэлэг нь 50 жилийн уламжлалт түүхтэй улсдаа анх удаа эмэгтэйчүүдийн дагнасан нэгдсэн эмнэлгийн хувьд хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг танд хүргэх болно.
 
жич: хэрвээ та Чэил эмнэлэгээр болон бусад Солонгосын эмнэлэгийн тусламж үйлчилгээг авах хүсэлтэй байгаа бол манайд хандана уу.

E-mail: mongol@sj-u.co.kr
phone: 82-70-8887-4800