Цөс гэдэг нь хоол боловсруулахад чухал үүрэгтэй өтгөн хүрэн өнгийн шингэнийг хэлдэг бөгөөд элэгнээс ялгаран гардаг байна. Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй, элэгний доод хэсэгт байрладаг чухал хоол боловсруулах эрхтэнүүдийн нэг юм. Цөс өтгөрөн хүүдийнд тунаж үлдсээр чулуужидаг байна. Цөсний чулуу нь хүүдийн ханыг гэмтээх болон цөс ялгаруулахад саад учруулж улмаар цөсний хүүдийн үрэвсэл үүсдэг. Цөсний чулуу нь ихэнхдээ ямар нэг шинж тэмдэр болон хүндрэл үзүүлдэггүй.
- оношилгоо
Цөсний чулуутай өвчтөний 90 гаруй хувь нь ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд өвчтөнүүд хэвлийн хөндийгөөр өвдөх, өөх тостой хоолонд эмзэг болох, хэхрэх, унгах, дотор муухайрах гэх мэтийн шинж тэмдэг илэрэх магдлалтай.
- эмчилгээ
Цөсний чулуутай өвчтөнүүдийн 90 орчим хувь нь laparoscopic cholecystectomy гэдэг дурангийн хагалгаа хийдэг. Жижиг хэмжээний зүсэлт хийсэн хэсэгээр нарийн багжийн тусламжтайгаар цөсний чулууг соруулж авдаг.
зарим тохиолдолд өвчтөнд том хэмжээний зүсэлт хийн нээлттэй хагалгаа хийх тохиолдол бий. Хагалгааны үеэр, эмч цөсний хүүдийн дээд хэсэгт диагнал зүсэлт хийн цөсний хүүдийг авдаг.
Хэрвээ
та Солонгосын
эмнэлэгт хийлгэхийг хүссэн эмчилгээний талаал лавлагаа болон зөвлөгөө
авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800
*Yahoo Messenger: krmedical911
*Skype: krmedical911
*e-mail: mongol@sj-u.co.kr
*phone: 82-70-8887-4800
No comments:
Post a Comment